Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 13 секунд

Казахстан атомын цахилгаан станц барих эсэхээ иргэдийн саналаар шийднэ

Казахстан атомын цахилгаан станц барих эсэхээ иргэдийн саналаар шийднэ
  • Тус улсын анхны атомын цахилгаан станц
  • Станцыг Алматы мужид барихаар төлөвлөж байна
  • Казахстан улс ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улсдаа хамгийн анхны атомын цахилгаан станц барих эсэхийг бүх нийтийн санал асуулга явуулж байж шийднэ гэв.

Тус улсын засгийн газар шинэ эрчим хүчний үйлдвэрлэлт хэрэгтэй учир атомын цахилгаан станц барих асуудлыг удаан хугацаанд хэлэлцэж байгаа юм. Станцыг Алматы мужид барихаар төлөвлөж байгаа бөгөөд Оросын Росатомыг боломжит түнш хэмээн дурджээ.
Энэ талаар Ерөнхийлөгч Токаев “Манай улс ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг учир өөрийн гэсэн атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй.

Гэхдээ судлаачид, ард иргэд аюулгүй байдлын асуудал дээр санаа зовж байна. Энэ бол манай улсын ирээдүйг шийдэх чухал асуудал тул үндэсний хэмжээний санал асуулга явуулж байж шийдэх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн байна.

Эх сурвалж: Ройтерс

К.Роналду 850 дахь гоолоо орууллаа
К.Роналду 850 дахь гоолоо орууллаа
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.