Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд

СОНИНЫ ТҮҮХ: 1997 онд байгуулагдсан Монгол зодооны сургууль

СОНИНЫ ТҮҮХ: 1997 онд байгуулагдсан Монгол зодооны сургууль

Өнөөдөр сонины 1999 оны нэгэн дугаарт "Арга билэг" хэмээх Монгол зодооны сургуулийн хоёр жилийн ой болсон талаарх мэдээ нийтлэгдэж байжээ.

Тус сургууль нь бурхны ном, бясалгал хийхийг заахын зэрэгцээ монголын эртний уламжлалт зодоон Бандизоо-г заадаг байжээ.

Манжийн дарлалын хоёр зуун жилийн дотор өвөг дээдсийн маань тулааны урлагийн гайхамшигт өв сан тасран алга болжээ.
Манж нар монгол эрчүүдийн дийлэнх хэсгийг лам болгож, үүний улмаас монгол эр хүний цэргийн эрдэм үгүй болох тийшээ хандсан байдаг. Гэсэн ч монгол тулааны эрдэм, арга техник лам нар луу эргээд шилжиж, тэдний дунд нударган зодоон, хүрээ зодоон гэх мэтээр дахин хөгжиж, манай сүм хийдүүдэд өөрийн гэсэн өвөрмөц зодооны урлаг болох “Банди зодоон” түүхийн явцад үүссэн байдаг.

Энэхүү Монгол гар зодооныг даяанч лам, бадарчин, шилийн сайн эрчүүд гэх мэт хатуухан заяа төөрөгтэй ганцаардмал хүмүүс анх сэдэж, өөр өөрийнхөө ур чадварт тохируулан бие хамгаалах зорилгоор хэрэглэж, тэр нь цаг хугацааны эргэлтэд улам төгөлдөржсөн байдаг.

Ардын хувьсгалаас өмнө Түвд, Лхас руу мөргөл үйлдэхээр яваа лам, бадарчингууд зам зуурын хүрээ хийдийн зодоончидтой гар зөрүүлэн өөрийнхөө бэлтгэл сургуулийг шалгадаг байжээ.

Бадарчин лам нартай зэрэгцээд 1860-аад оны үеэс хүрээнд халхын цуутай зодоончид нэгдэж Манжийн ноёд ихэсийн эд хөрөнгийг дээрэмддэг “Нууц бүлгэм” байгуулж байсан байна.

1999 он, "Өнөөдөр сонин", нэгдүгээр сарын наймны дугаар.

“Солгой гарт Коби“ буюу Ронди Холлис Жеффэрсон гэж хэн бэ
“Солгой гарт Коби“ буюу Ронди Холлис Жеффэрсон гэж хэн бэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.