“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээ өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд өнөөдөр болон маргааш үргэлжилэх юм. Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд гурван өдрийн турш болох юм.
Мөн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна.