Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Л.Энх-Амгалан: Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлнэ

Л.Энх-Амгалан: Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлнэ

2030 оныг хүртэл Багшийн мэргэжлээр сурах оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газраас даахаар болсон талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Тэгвэл дээрх шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд нэмэлт мэдэээлэл өгөв.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцах”-аар болсон шийдвэр бол багш бэлтгэх тогтолцоонд маш том үр дүн өгнө. Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна.

Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги танхимын шинэчлэл, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно" гэжээ.

Украины нисгэгчдийг АНУ-д сургаж эхэлнэ
Украины нисгэгчдийг АНУ-д сургаж эхэлнэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.