Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд

СОНИНЫ ТҮҮХ: 22 жилийн өмнөх Ц.Шаравжамцын тухай мэдээ

СОНИНЫ ТҮҮХ: 22 жилийн өмнөх Ц.Шаравжамцын тухай мэдээ

Ц.Шаравжамцын бага хүү Энхийн-од өнгөрсөн улиралд 1-р дивизионы Дэйтон их сургуульд нэг улирал хүчин зүтгэж NBA-ийн драфтад нэрээ өгсөн анхны Монгол хүн болсон юм. Гэвч драфтаас нэрээ татаж Америкийн Сан Франциско хотын их сургуульд элсэн орж, Сан Франциско Донс хэмээх тус сургуулийн сагсаг бөмбөгийн шигшээ багт нэгдэж дахин нэг улирал Америкийн их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглохоор болсон юм.

Тэгвэл 22 жилийн өмнө түүний эцэг Ц.Шаравжамц мөн Америкийн сагсан бөмбөгийн багт тоглож явжээ.

Ц.Шаравжамц 2001 онд АНУ-ын алдарт Харлем Глобтроттерс багт хүчин зүтгэхээр Америкийн Нэгдсэн улсыг зорьж байжээ. Уг баг нь хагас үзүүлбэрийн тоглолт хийдэг бөгөөд жилд дунджаар 120 гаруй аялан тоглолт хийдэг аж.

Ц.Шаравжамц нь Харлем Глобтроттерс багт тоглосон анхны Ази хүн бөгөөд 2001-2004 он хүртэл гурван жил тоглоод эх орондоо эргэж ирж байжээ.

2001 он, "Шар сонин", 35-р дугаар, наймдугаар нүүр, “Entertainment” булан.

Хятадын Сиань хотод үерийн улмаас 21 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ
Хятадын Сиань хотод үерийн улмаас 21 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ
 
Л.Баттөр: Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй байна
Л.Баттөр: Эрт илрүүлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь архи тамхи хэрэглэдэг, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.