Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОП 10: Энэ зуны хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино
Нийтлэсэн огноо:

ТОП 10: Энэ зуны хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

Огноо
Унших
2 минут 58 секунд

Энэ оны тавдугаар сараас хойш олон улсад нээлтээ хийсэн бүрэн хэмжээний кинонуудаас "IMDb"-ын хамгийн өндөр үнэлгээтэй 10 киног танилцуулж байна.

1. Spider-Man: Across the Spider-Verse - 8.8/10

Уг анимэйшн нь 6-р сарын 2-нд нээлтээ хийсэн бөгөөд 2010 оноос хойш "IMDb"-ээс хамгийн өндөр үнэлгээ авсан бүрэн хэмжээний кино болсон байна.

2. Oppenheimer - 8.6/10

Кристофер Ноланы найруулсан гурван цаг үргэлжлэх энэхүү кино нь 7-р сарын 21-нд нээлтээ хийсэн бөгөөд Дэлхийн 2-р дайны тухай хамгийн өндөр ашиг орлого олсон кино болсон юм.

3. Guardians of the Galaxy Vol. 3 - 8/10

"MCU"-ын ээлжит нэгэн бүтээл болох "Guardians of the Galaxy Vol. 3" кино нь 5-р сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд хамгийн их нүүр будалтын эффект ашигласан киноны дээд амжилт тогтоож чадсан юм.

4. Mission: Impossible - Dead Reckoning Part One – 8/10

1996 оноос хойш үргэлжилж байгаа энэхүү цувралын долоо дахь анги болох "Mission: Impossible - Dead Reckoning Part One" нь 7-р сарын 12-нд нээлтээ хийсэн бөгөөд өмнөх зургаан киноноосоо хамгийн өндөр үнэлгээ авсан кино болсон юм.

5. Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem - 7.5/10

Жэки Чан, Сет Роген хэмээх алдартай жүжигчид дуу оруулсан энэхүү анимэйшн нь 8-р сарын 2-нд нээлтээ хийсэн бөгөөд одоогоор "IMDb" дээр 15 мянга гаруй санал авчээ.

6. Theater Camp - 7.5/10Бодит амьдралаас сэдэвлэсэн уг кино нь долоодугаар сарын 14-нд нээлтээ хийсэн юм.

7. Barbie - 7.4/10

"Barbie" нь мөн 7-р сарын 21-нд нээлтээ хийсэн бөгөөд хамгийн өндөр ашиг орлого олсон эмэгтэй найруулагчтай кино болсон юм.

8. The Little Mermaid - 7.2/10

Олон шүүмжлэл дагуулсан энэхүү кино нь тавдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн бөгөөд нийт 567 сая ам.доллар орлого олжээ.

9. Elemental - 7.0/10

"Disney" компанийн 2023 оны хамгийн том анимэйшн төслүүдийн нэг "Elemental" 6-р сарын 16-нд нээлтээ хийсэн юм.

10. The Flash - 6.9/10

DC-ын баатар Flash-ын талаар өгүүлэх анхны бүрэн хэмжээний кино "The Flash" нь зургаадугаар сарын 15-нд нээлтээ хийсэн юм.

Хоёр хүн тутмын нэг нь Солонгосыг зорьж байна
Хоёр хүн тутмын нэг нь Солонгосыг зорьж байна
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.