Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Дархан-Шарын гол чиглэлийн авто замын хучилтын ажил бүрэн дууслаа

Дархан-Шарын гол чиглэлийн авто замын хучилтын ажил бүрэн дууслаа

Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж буй. Түүнчлэн Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дуусжээ. Ингэснээр нийт ажлын гүйцэтгэл 85% -д хүрч, Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдлоо. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 2 ба 3-р багцад асфальт болон цементээр бэхжүүлсэн буталмал чулуун суурийн ажил явагдаж байна.

Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Энэ эрчээрээ цаг агаарын саатал бага байвал намрын дунд сар орчимд хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Халуун наранд хүнд ажлыг нугалж байгаа замчид , тээвэрчид, энэ ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье." гэж цахим хуудаснаа бичжээ.

Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ
Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх багц хориг арга хэмжээг баталжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.