Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн гол саад нь тээвэр болон барилгын байгууламж, тэдгээр иргэдийн амьдрах орчины асуудал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн гол саад нь тээвэр болон барилгын байгууламж, тэдгээр иргэдийн амьдрах орчины асуудал

Манай улсад 2023 оны байдлаар хөдөлмөрийн насны буюу 15 ба түүнээс дээш насны 98 мянган иргэн байгаагаас 14,9 хувь буюу 14,584 иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик мэдээ байдаг. Дээрх тоон үзүүлэлтээс харахад одоогийн байдлаар хөдөлмөрийн насны 98 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 85,1 хувь буюу 83,5 мянган хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлээгүй байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд нь дараах хэд хэдэн хүчин зүйлсээс үүдэлтэй байна. Үүнд:

  1. Туршлага, мэргэжлийн тусгай сургалтын орчин муу: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зориулсан тусгай сургалт, мэргэжлийн боловсрол олгох үйл ажиллагаа хомс байна. Түүнчлэн төрийн болон хувийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөвшүүлэх, тэдэнд хөдөлмөр эрхлэхэд шаардалагатай мэргжлийн болловсрол олгох сургалт, хөтөлбөр хомс байдаг.
  2. Тээврийн болон дэд бүтэц зэрэг орчины асуудал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн гол саад нь тээвэр болон барилгын байгууламж, тэдгээр иргэдийн амьдрах орчины асуудал юм. Олон нийтийн тээвэр, байгууллагын барилга, ажиллах орчны хүртээмж, ажиллах таатай орчин нөхцөл зэрэг нь манай улсын хувьд дутмаг байна. Тээврийн хэрэгсэл, аюулгүй, таатай амьдрах орчин, эдгээр орчин нөхцөлийг сайжруулах үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцдэггүй.
  3. Нийгмийн ялгаварлан гадуурхалт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахад нийгмийн сэтгэл зүй, ялгаварлан гадуурхалт чухал асуудал болдог. Мэдлэг дутмаг байснаас олон байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад сөргөөр хандаж, тэдний боломжийг хязгаарладаг.
  4. Хууль эрх зүйн орчин : Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай. Хэдийгээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай" хууль байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй, зарим нөхцөлд хязгаарлагдмал байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багшийн сургалтыг төлбөрийн төрийн сангаас олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багшийн сургалтыг төлбөрийн төрийн сангаас олгоно
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.