Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ны чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээн энэ долоо хоногийн сүүлээр буюу зургаадугаар 1-4-ний өдрүүдэд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Бишкекийн дэвжээнд бөхийн гурван төрөлд 29 орны 400 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 бөх мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэйчүүдийн
- 57 кг: Занданбудын Занабазар
- 65 кг: Төмөр-Очирын Тулга
- 70 кг: Даваанямын Төрбаяр
- 74 кг: Занданбудын Сумъяабазар, Олонбаярын Сүлдхүү
- 79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж
- 86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- 92 кг: Ганбаатарын Ганхуяг
- 97 кг: Өлзийсайханы Батзул
- 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл, Энхтүвшингийн Батмагнай
Эмэгтэйчүүдийн
- 53 кг: Бат-Очирын Болортуяа, Батхуягийн Хулан, Ганбаатарын Отгонжаргал
- 59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
- 62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд, Пүрэвдоржийн Орхон
- 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн
- 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа