Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хөвсгөлд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цэцэрлэгийн хана, цонх цуурчээ

Хөвсгөлд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цэцэрлэгийн хана, цонх цуурчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд өчигдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн байна.

Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр газар хөдлөлт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км-т өдрийн 2:31:31 секундэд бүртгэгджээ. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна.

Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна
Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.