Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

ЦЕГ: Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан

ЦЕГ: Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан

Өчигдөр /2025.03.17/ 22.00 цагаас өнөө өглөөний 05.00 цаг хүртэл "Ноорог.мн" сайтын залуусыг саатуулж, мэдүүлэг авсан тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр залуусыг баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл ЦЕГ-аас "Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан. Шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Хойшлуулашгүй тохиолдолд өдөр, шөнө харгалзахгүй явуулж болно" гэх тайлбарыг өглөө.

Тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой" заалтын дагуу шалгаж, мэдүүлэг авсан талаар мэдэгдсэн. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дараах хуулийн заалтаар хариуцлага тооцох юм байна.

May be an image of text

Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 05:00 хүртэл мэдүүлэг авчээ
Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 05:00 хүртэл мэдүүлэг авчээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.