Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй суралцагчдын мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-д оруулж эхэлжээ

Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй суралцагчдын мэдээллийг “ХАР ЖАГСААЛТ“-д оруулж эхэлжээ

Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцсан ч эргэн төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанкны "Зээлийн мэдээллийн сан"-д шилжүүлж эхэлсэн талаар тус сангаас мэдээллээ.

Хамгийн сүүлд 1998-2016 оны хооронд дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн ч зээлээ эргэн төлөөгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлж байсан.

Зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх шалгуурын тухайд:

-2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2.8-аас дээш голч дүнтэй,

-Эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгох юм.

Туулын хурдны замын тендерийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл ХОЙШЛУУЛЖЭЭ
Туулын хурдны замын тендерийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл ХОЙШЛУУЛЖЭЭ
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.