Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг.
Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болсон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.13/ товлогдсон юм.
Хэргийг эргэн сануулахад, П.Батчулуун нь ЭМЯ-ны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа, зам тээврийн осолд өртөж нас барсан иргэний биеэс элэг, бөөр болон ойролцоох судаснуудыг авах талаар зөвшөөрөл авсан боловч шөрмөс зэргийг хамт авах талаар тайлбарлан хэлээгүй, хууран мэхэлж авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж, хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!