Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монголчууд 808.7 тэрбумаар суудлын автомашин худалдан авчээ

Монголчууд 808.7 тэрбумаар суудлын автомашин худалдан авчээ

Автомашины эрэлт хэрэгцээг дагаад импорт эрс нэмэгдэж байна. Он гарсаар хоёр сарын хугацаанд манай улс 26.506 ширхэг суудлын автомашин худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн дүнтэй байна. Харьцуулахад 2023 оны мөн үеэс 66.9 хувиар нэмэгдсэн дүнтэй байгаа юм.

Суудлын автомашины импортод 233.2 сая ам.доллар зарцуулсан нь албан ханшаар /нэг ам.доллар 3468 төгрөгтэй тэнцэж байна/ тооцвол 808.7 тэрбум төгрөг /808.737.600/ болж байгаа юм. Манай улс жилд дунджаар 68.6 мянган суудлын автомашин импортолдог бол өнгөрсөн онд 100 мянга давж 71.7 хувиар өссөн дүнтэй байв.

Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.