Улаанбурхан өвчний халдвар тархаж, өнөөдрийн байдлаар 11 тохиолдол батлагдаад байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл зөвлөмж өглөө. Тэрбээр,
"Улаанбурхан өвчин нэмэгдээд л хүүхдийн байгууллагад гарч байна. Уг өвчнийг эцэг, эх төдийгүй зарим залуу эмч нар харшил гэж андуураад байх бололтой тул эмнэл зүйн талаар товч мэдээлэл өгмөөр санагдлаа.
Энэ өвчин агаар дуслаар халдварладаг учир өвчин үүсгэгч вирусийн үрждэг газар нь хамар, залгиурын салст байдаг. Хамгийн эхний шинж тэмдэг нь хамраас нус гоожих, хоолой сэрвэгнэх, зарим үед халуурах. Эдгээр шинж тэмдэгтэй зэрэгцээд ам завьж, тагнайн салст бүрхэвч заримдаа хошногны амсар, бэлэг эрхтний салст орчмоор шар будаа шиг цайвар шаргал толбо гарч эхэлдэг. Мөн энэ үед нүд үрэвсэж, өндөр халуурна" гэв.
Өвчний эхний үеийн гурван хам шинж ( Стимсоны гурвал):
1. Ринит (хамрын үрэвсэл)
2. Ларингит (гуурсан хоолой үрэвсэл)
3. Коньктивит (нүдний үрэвсэл) илэрдэг энэ үед л ам, хоолой, залгиурт нарийвчилсан үзлэг хийж эрт оношлох нь илүү үр дүнтэй аж.
Мөн тэрбээр "Тууралт бол хожуу илэрдэг шинж тэмдэг юм. Том тод улаан гүвдрүүт тууралт нь чихний араас эхлэн нүүр, хүзүү, цээж, үе мөч гэх мэтээр дэс дараалан гардаг онцлогтой. Арьс барсгар, улаан цоохор болдог. Мөн эрүү, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй байна" гэлээ.
Хүндрэл: Уушгины хатгаа, хүнд ларингит, отит, энцефалит, менингит, дүлийрэх
Урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэх
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!