7 хүн нас барж, 18.8 тэрбумын хохирол учирсан “Дүнжингарав“-ын ослын хэргийг ӨНӨӨДӨР шүүж байна. Тодруулбал, "Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.
Энэ үеэр хохирогчдын ар гэр гэр байр сууриа илэрхийлэв. Дэлбэрэлтэд байр, машинаа алдсан иргэн "Хэргийн эзэн холбогдогч нь тодорхой байхад хохирогчдыг залхааж байна. Зам тээврийн осол болсон уу болсон. "Дашваанжил" компанийн ХАБ маш муу байсан. Машин шүргэх төдийд хавхлаг нь хий алдсан. Уг нь найдвартай байх ёстой биз дээ. Хэрэв ХАБ сайн байсан бол зүгээр зам тээврийн осол болоод өнгөрөх байлаа. 7 хүний амь нас, орон сууц шатахгүй байх байсан" гэв.
Түүнчлэн хохирогчдын зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа аж. Мөн хохирогчдыг шүүх хуралд нэхэмжлэгчээр оролцуулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлэв.
Ослын улмаас 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 24-нд тендерийг нээсэн байна.
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байдаг. Шалгарсан компани дөрөвдүгээр сарын 1-нээс байрыг нураах аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!