Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Э.Бат-Үүл: Монголын баялаг бүтээгчдийг хорлон, эдийн засгийг сүйрүүлсэн хариуцлага рэкетчин-ногоон малгайт Батзандан дээр бууна

Э.Бат-Үүл: Монголын баялаг бүтээгчдийг хорлон, эдийн засгийг сүйрүүлсэн хариуцлага рэкетчин-ногоон малгайт Батзандан дээр бууна

Засгийн газар хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх ЗГ-ын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон байдаг. Эл томилгоонд Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүмжлэлтэй хандаж "Өмч Хураах Улсын Комисс”-ын дарга Ж.Батзанданд, нэртэйгээр нь ногоон малгайг нь өмсүүлчихгүй дээ. “Хүн алж ,хүрээ талах” адгийн шаарууд хаданд гарах цаг ийнхүү иржээ" гэж жиргэсэнд Ж.Батзандан "Зориг агсны гэрт ногоон малгайгаа мартсан Алуурчин Монголын Ардчилал, ард түмний эсрэг олон жил явж байгаа. Ногоон малгай гэснээс Бат-Үүлийн ногоон малгай, үс хоёр Зориг агсны гэрээс олдсон. Ардчиллын эцгийг хэн хороосон бэ" гэсэн юм.

С.Зориг агсны хэрэгтэй өөрийг нь холбосонд Э.Бат-Үүл "Засгийн Газрын , “хувийн хэвшлийн хөрөнгө хураах” Бүрэн Эрхт Төлөөлөгч “ногоон малгайт” Батзандан, С. Зоригийг бүрлэгсэн хэрэгт намайг дахин гүтгэн холбогдуулж хэлмэгдүүлэх санаатай бололтой. Гүтгэх, алах, хорлох нь новшийн ногоон малгайтануудын гарамгай хийж чаддаг ганц ажил нь мөн! Монголын баялаг бүтээгчид-шилдэг татвар төлөгчдийг хорлон, эдийн засгийг хаост оруулан сүйрүүлсэн хариуцлага, рэкетчин-ногоон малгайт Батзандан дээр бууна гэдгийг харин сануулъя" хэмээн хариу барив.

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
 
Ц.Нямбаяр: 38 айлын гэр, 3706 бог мал түймэрт өртсөн. Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна
Ц.Нямбаяр: 38 айлын гэр, 3706 бог мал түймэрт өртсөн. Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!