Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Цахилгааны үнийг бууруулах өргөдөлд 4032 иргэн гарын үсэг зуржээ

Цахилгааны үнийг бууруулах өргөдөлд 4032 иргэн гарын үсэг зуржээ

Эрчим хүчний реформын хүрээнд тог, цахилгааны үнийг бодит өртөгт нь ойртуулахын тулд үе шатлалтайгаар нэмэгдүүлсэн билээ. Тэгвэл энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж, иргэд, ААН-үүдэд хүндрэл учруулж буй талаар олон нийт байр сууриа илэрхийлэх болсон.

Ялангуяа, цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын айл өрхүүдэд хүндээр тусаж буйг иргэд хэлж байгаа юм.

Тэгвэл нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Гэгээ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд "Цахилгааны үнийг бууруулах тухай" өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 4032 иргэн дэмжиж саналаа өгчээ. Гарын үсэг цуглуулах хугацаа энэ сарын 21-ний 18.00 цагт дуусах юм. Хэрвээ 33 мянган иргэн саналаа өгсөн тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэнэ.

Үхрийн цул махны үнэ буурч килограмм нь 22570 төгрөг болжээ
Үхрийн цул махны үнэ буурч килограмм нь 22570 төгрөг болжээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.