Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд

Суданд долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцжээ

Суданд долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцжээ

Суданы арми Шуурхай хариу арга хэмжээ авах хүчинтэй долоо хоногийн хугацаатай гал зогсоохоор тохиролцсон талаараа ням гарагт мэдэгджээ. Саудын Арабын Жидда хотноо бямба гарагт болсон нүүр тулсан хэлэлцээний үеэр сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна.

Армийн мэдээлснээр, гал зогсоох дэглэм тавдугаар сарын 22-ноос хэрэгжинэ.

“Бид гал зогсоох хэлэлцээрээ тууштай мөрдөхөө мэдэгдэж байна, түүнчлэн сөргөлдөгч тал үүнийг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна” гэж армийн мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээр нь зөвхөн “байлдааны галыг түр зуур зогсоох, энгийн иргэдийг чөлөөтэй зорчуулах, эрх нь зөрчигдөх, хүчирхийллээс хамгаалах” зэргээр хязгаарлагдана.

Гэхдээ Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний зүгээс энэ талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Арми болон хагас цэрэгжсэн бүлэглэлийн хооронд дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн эхэлснээс хойш 850 хүн амиа алдаж, 3300 гаруй хүн шархадсан гэж Суданы эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ.

Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Багшийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.