Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа

НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан: Архангай аймаг хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг сэргээх шийдвэр гаргасан бөгөөд аймаг, сумын удирдлагууд зохион байгуулах эсэхээ шийдэх талаар салбарын сайд мэдэгдсэн юм.

Үүнээс хойш зарим аймаг, сумдын Засаг дарга нар хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй гэдгээ албан бичгээр мэдэгдээд байгаа. Тэгвэл Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан "Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасанд талархаж байна.

Хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьсан энэ сайн жишгийг бусад аймгууд дагахыг уриалж байна" гэжээ.

МЕТРО ХОТ: Сургууль, цэцэрлэгт амны хаалт зүүхийг шаардъя
МЕТРО ХОТ: Сургууль, цэцэрлэгт амны хаалт зүүхийг шаардъя
 
Автобусны буудлуудад байрлуулсан LED самбараас суух чиглэлийн автобусаа хаана явж байгааг харах боломжтой
Автобусны буудлуудад байрлуулсан LED самбараас суух чиглэлийн автобусаа хаана явж байгааг харах боломжтой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!