Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил барьж, 6 жил ашиглаад, төрд шилжүүлнэ“

“Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил барьж, 6 жил ашиглаад, төрд шилжүүлнэ“

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг гишүүд танилцуулах үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтөд хийсэн хяналтын талаар мэдээллээ.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Өнөөдрийн Засгийн хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Тэр дундаа баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигийн төмөр замыг барьж байгуулах ажлыг хэлэлцсэн.

Улмаар зам барих эрхийг "Нарийн сухайтын төмөр зам" компанид өгөх шийдвэр гаргалаа. Нарийн сухайтын бүлэг ордоос өмнөд хөрш рүү нүүрс экспортод гаргах чухал ач холбогдолтой зам юм. Бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сард эхлүүлж, 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Замын нийт урт нь 7 км, салаалах замын урт 20км. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшил хийж хэрэгжүүлэн зургаан жил ашиглаж, төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Үүнтэй холбоотойгоор Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250км төмөр замыг барьж байгуулах ажлыг Эссэнс саплайс ХХК олгосон. Эл компани сонгон шалгаруулалтаар шалгарсан. Энэ оны зургаадугаар сард багтаж концессын гэрээ байгуулна. Энэ онд багтаж барилга угсралтын ажил эхлүүлэх төлөвтэй байна" гэв.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 26 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.