Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Боловсролын бүх тогтолцоонд “Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно” гэсэн заалт дээд боловсролын тогтолцоонд хэрхэн хэрэгжиж байгаа вэ" гэж асуулаа. Түүний асуултад Боловсролын Яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд "Одоогоор төрийн өмчийн зургаан их, дээд сургууль 300 орчим хичээлээ англи хэл дээр зааж байгаа" гэж хариулав.
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Одоогоор төрийн өмчийн 6 их, дээд сургууль 300 орчим хичээлээ англи хэл дээр хэрэгжүүлж байна

Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.