Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

АГААРЫН ЧАНАР: 1-р хороолол, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна

АГААРЫН ЧАНАР: 1-р хороолол, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09.00 цагийн байдлаар Налайх, Нисэх орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 131-133 байна.

Харин 1-р хороолол, Хайлааст орчимд хамгийн их бохирдолтой буюу 303-381 байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд ихэнх байршилд агаарын чанар муу буюу бохирдолтой хэмээн зааж, УЛААНБААТАР УТААТАЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГА ЮУГ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.