Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлахаар мөрдөгчид өргөөнд нь цугларчээ

Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг  баривчлахаар мөрдөгчид өргөөнд нь цугларчээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлахаар мөрдөн байцаагчид ордных нь байранд нэвтрээд байна. Өнөө өглөө АТГ-ын мөрдөн байцаагчид түүнийг баривчлахаар ирээд байгаа нь энэ юм.

Өмнөд Солонгосын шүүх Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг бослого зохион байгуулсан хэргээр энэ долоо хоногийн эхээр яллах тогтоол гаргасан юм. Энэ нь Ерөнхийлөгч гэнэт дайны онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтоох санаархал нь бүтэлгүйтснээс хойш нэг сарын дараах үйл явдал болж байна. Шүүхийн тушаалын хугацаа Даваа гаригт дуусна.

Гэсэн хэдий ч Юны дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж өдөр бүр жагсаж байгаа нь авлигатай тэмцэх газрынхны ажлыг хүндрүүлж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албатай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Юныг огцруулахыг эсэргүүцэж баривчлахыг буруутгаж буй олон мянган дэмжигч ордны ойролцоо цугларах болсон бөгөөд заримыг нь цагдаа нар хүчээр тараасан байна.

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!