Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т ойн түймэр гарсан тухай дуудлага ОБЕГ-т 05.14-ний өдрийн 18:34 цагт иржээ. Улмаар тус аймгийн алба хаагчид, Дадал, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 05.15-ны өдрийн 08:59 цагт ойн түймрийг цурамд оруулан 17:30 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэнтий аймгийн Дадал сумд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.