НИТХ-ын ээлжит бус III хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсвийг батлах тухай, "Авто тээврийн бүртгэл, хяналтын төв" ОНӨААТҮГ-ыг байгуулах тухай зэрэг таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "2025 онд Туулын хурдны зам байгуулна. Туул голын хойд эргээр 33 километр Улаанбаатар хотын баруунаас зүүн тийшээ урсгалыг бүхэлд нь авсан, гэрлэн дохиогүй замын тендерийг зарлахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ.
Х.Нямбаатар: 2025 онд 33 километр Туулын хурдны зам байгуулна

Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.