Эл төрлийн гэмт хэрэг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сум “Ажлын бус цагаар гэртээ амарч байхад миний гар утас руу үл таних иргэн залгаж заналхийлсэн” гэсэн мэдээллийг дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн иргэн Т нь согтуурсан үедээ Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан заналхийлсэн байна. Уг үйлдлийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ оны эхний 11 сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 0,21 хувь буюу 634 гомдол мэдээллийг “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчил эзэлжээ.
Харин мөн эл хугацаанд хууль, тогтоомжид заасны дагуу хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, доромжилсон зэрэг зөрчил үйлдсэн 672 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх 685 гомдол мэдээлэл бүртгэгдэн, 165 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Иймд иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас уламжилж байна.
Ташрамд өгүүлэхэд, Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.
Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулахчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!