Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас 4 зорчигчтой явж байсан “Соната-6” загварын суудлын автомашин мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсан байжээ.
Эх сурвалж: ОБЕГ