Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд

ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв

ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгааг мэдээлсэн. Тэр дундаа 2 хүртэл насны хүүхдийн дунд өвчлөл хүнд байгааг Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Д.Оюунгэрэл хэлсэн. Тэрбээр бага насны хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт хандах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг зөвлөлөө. Энэ талаар ярихдаа "Томуу томуу төст өвчний 90-95 хувь нь вирусийн гаралтай байдаг тул дур мэдэж бүү эмчил. Эцэг эх аж ахуйн нэгж байгууллагууд энгийн сэргээлтийн аргуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд, өдөрт 2-3 удаа өрөөний агаар сэлгэх, долоо хоногт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байгаарай. Хэрэв танд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл, амны хаалтыг зөв зохистой зүүх, гараа угаах, зөв ханиалгаж, найтаах зэрэг энгийн аргуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

О.Хулан Өвөр Монголын багийн эсрэг тоглолтод 16 оноо авч онцгой тоглолтыг үзүүллээ
О.Хулан Өвөр Монголын багийн эсрэг тоглолтод 16 оноо авч онцгой тоглолтыг үзүүллээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.