Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь торгох шийтгэл оногдуулжээ

Улсын арслан Э.Оюунболд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь  торгох шийтгэл оногдуулжээ

Улсын арслан Э.Оюунболд нь энэ сарын 10-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан бөгөөд тус хэрэгт холбогдсон. Тэгвэл энэ хэргийн Цагдаагийн байгууллагаас шалгаж Э.Оюунболдод зохих хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт "Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.

Түүнийг согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдэлд нь цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Мөн хүний биед халдсан гэх үйлдлийг шалгаж дуусаагүй байна.

Гэр шатаж, 13 настай хүү нас баржээ
Гэр шатаж, 13 настай хүү нас баржээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.