Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл юм

Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл юм

Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж хайрцагт хийж байгаа талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Түүнчлэн асуудлын талаар тус газраас "Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тастах нь хууль бус үйлдэл юм.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

Түүнчлэн хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа" хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: ikon.mn

Парис-2024 зуны паралимпын XVII наадамд манай улсаас 12 тамирчин өрсөлдөнө
Парис-2024 зуны паралимпын XVII наадамд манай улсаас 12 тамирчин өрсөлдөнө
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.