Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэд энэ сарын 19-нөөс өмнө бүртгүүлэх шаардлагатай

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэд энэ сарын 19-нөөс өмнө бүртгүүлэх шаардлагатай

Нийслэлийн цэргийн бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. Бүртгэл нэгдүгээр сарын 19-нд дуусна.

Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа юм. Иймд иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг холбогдох албаныхан санууллаа.

Бүртгүүлэх заавар:

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой аж. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох хуультай.

“E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүйг юм.

Айова мужид болсон Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн сунгаанд Трамп ялжээ
Айова мужид болсон Бүгд найрамдах намын нэр дэвшигчийн сунгаанд Трамп ялжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.