Сурагчид PISA олон улсын үнэгээ, БҮТ-өөс зохион байгуулдаг үндэсний үнэлгээнд хамрагддаг бол нэмээд өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтэрч байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Өөрөөр хэлбэл аав ээжүүд хүүхдийнхээ сурлагын бодит түвшинг, хүүхэд өөрийнхөө амжилтыг өөрөө үнэлэх боломжтой болж байна. Тодруулбал 1-12 дугаар ангийн Математик, Монгол хэлний хичээлийн ур чадварыг тогтоох боломжтой ба тухайн хүүхдийн түвшинг тодорхойлж, түүнийг нь medle.mn платформд байрлах санал болгосон хичээлээр хоцрогдлыг нөхөх боломжтой аж.
Өнгөрсөн хоёр жилд medle.mn платформд 1-12 дугаар бүх хичээл байгаа тул хоцрогдлоо нөхөх боломжтой систем юм. Мөн 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг интерактив хэлбэрээр байршуулахаар төлөвлөжээ. ЕБС-ийн хүүхдүүд хоцрогдолтой тэр дундаа орон нутгийн болон нийслэлийн сурагчдын боловсролын ялгаа их байгааг олон улсын PISA үнэлгээгээр тодорхойлсон билээ.