Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Орон нутгийн зарим нислэгийг Буянт-Ухаад шилжүүлэх талаар Японы эрх бүхий байгууллагатай яриа хийнэ

Орон нутгийн зарим нислэгийг Буянт-Ухаад шилжүүлэх талаар Японы эрх бүхий байгууллагатай яриа хийнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг тус хуралдаанаас дэмжив. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

“Ч.Хүрэлбаатарын хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлээч гэж Ерөнхийлөгч байсны хувьд хүсэж байна“
“Ч.Хүрэлбаатарын хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлээч гэж Ерөнхийлөгч байсны хувьд хүсэж байна“
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.