Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ерөнхийлөгчийн мэндчилгээ явах үед дунд хуруу гаргаж бичлэг хийсэн эмэгтэйг шалгаж байна

Ерөнхийлөгчийн мэндчилгээ явах үед дунд хуруу гаргаж бичлэг хийсэн эмэгтэйг шалгаж байна

Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэнд хандан баярын мэндчилгээ хүргэж, үг хэлдэг уламжлалтай. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх телевизээр үг хэлж байхад зүй бус үг хэлж, дунд хуруу гаргасан бичлэг хийжээ. Уг бичлэгийг хийж, олон нийтийн сүлжээнд тавьсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Зөрчлийн тухай хууль зөрчсөн үндэслэл тогтоогдвол 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгөөр торгох эрх зүйн үндэс бий аж.

Уг бичлэг хууль зөрчсөн эсэхийг шалгаж, ямар шийдвэр гаргаснаа ЦЕГ-аас баярын амралтын өдрүүдэд хэв журам сахиулан ажилласан болон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14.00 цагт болох хэвлэлийн хурлын үеэр мэдээлэх юм байна.

Владимир Путин Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлэхийг мэдэгдлээ
Владимир Путин Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлэхийг мэдэгдлээ
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.