Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 15 секунд

Алексей Навальныйг Хойд туйлын хорих ангид шилжүүлжээ

Алексей Навальныйг Хойд туйлын хорих ангид шилжүүлжээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд оноосон нэмэлт ялын дараа түүнийг хоригдож байсан шоронгоос нь шилжүүлсэн ч гурван долоо хоног ор сураггүй болоод байсан юм. Тэгвэл Навальныйг Хойд туйлын бүсэд орших алслагдсан шорон шилжүүлсэн болохыг туслахууд нь олж мэджээ.

Москвагаас зүүн хойд зүгт 1900 км-ийн зайд орших Ямало-Ненецкийн автономит тойргийн IK-3 хорих ангид Алексей Навальныйг шилжүүлсэн байна. Хахир хүйтэн өвөл удаан үргэлжилдэг энэ бүсийн шорон ЗХУ-ын үед хамгийн хүнд нөхцөлтэй хорих газруудын нэгд тооцогддог байсан юм.

Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн сөрөг хүчин байгуулсныхаа дараа бараг гучин жил шоронд хоригдох ял сонссон Навальный арванхоёрдугаар сарын 6-нд Москвагийн ойролцоох Владимир муж дахь шоронгоос сураггүй болсон юм. Навальныйгийн туслахууд түүнийг Оросын хорих ангийн хамгийн хатуу онцгой дэглэмтэй шорон руу шилжүүлсэн байх хэмээн таамаглаж байсан нь ийнхүү батлагджээ.

Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Нэгдүгээр сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.