Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөжээ

Цэцэрлэг, сургуулиудыг шинэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөжээ

Шинэ жилийн баяр нь гэр бүлийн баяр хэмээн уриалаад Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид:

  1. Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  2. Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх
  3. Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
  4. Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах
  5. Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх шаардлагатайг дурдсан байна.

Энэ асуудалд эцэг эх, асран хамгаалагч нар хяналт тавих эрхтэй юм.

Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг юу ч биш болгох гэсэн жинхэнэ хулгайчдыг илчилнэ
Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг юу ч биш болгох гэсэн жинхэнэ хулгайчдыг илчилнэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.