Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ханбогд сумын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг ЗГ-т өглөө

Ханбогд сумын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг ЗГ-т өглөө

Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар нүүрсний сонсголоор ил болсон. Уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өглөө. Ингэхдээ "Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой БАРИМТ ил боллоо. Тиймээс хууль хүчний байгууллагаар уг асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө" хэмээв.

С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд шилжүүлнэ
С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд шилжүүлнэ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.