Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Харин өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж саналыг нь сонсохоор болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байгаа юм байна. Учир нь, Засгийн газрын гишүүд бүгд "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүд учраас мөн тойрогтоо ажиллах учиртай.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
  • Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов
Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов
 
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Л.Нямгэрэл: Сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг зайлшгүй байгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр хуульд тодорхой зохицуулалт алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.