Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улсын хэмжээнд АИ-92 автобензинийн 20 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд АИ-92 автобензинийн 20 хоногийн нөөцтэй байна

Ашигт Малтмал, Газрын Тосны Газараас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцуулжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 71545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.

Үүнд:

  • А-80 автобензин 2187 тонн буюу 13 хоног
  • АИ-92 автобензин 24392 тонн буюу 20 хоног
  • АИ-95 автобензин 5071 тонн буюу 25 хоног
  • Дизелийн түлшний 36 464 тонн буюу 16 үлдэгдэлтэй гэсэн үг юм.

Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар манай улс 84 085 тонн шатахууны үлдэгдэлтэй байсан бол ийнхүү багасаад байна. Манай улс он гарснаас хойш нийт 2.16 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

В.Путин: Өрнөдийнхөн Оросыг задалж, хуваахыг хүсэж байна. Тэдэнд Орос том байх ашиггүй
В.Путин: Өрнөдийнхөн Оросыг задалж, хуваахыг хүсэж байна. Тэдэнд Орос том байх ашиггүй
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.