Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авч ирэх үү

Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авч ирэх үү

Эрмитажийн музейд хадгалагддаг Монголын түүх соёлд хамрагдах олон үнэт үзвэр бий. Тухайлбал Монголын уран бичлэгийн хамгийн эртний дурсгалын нэг болох “Чингисийн чулууны бичиг”, алтан, мөнгөн “Гэрэгэ” зэрэг манай улсын түүх, соёлын нэн ховор өв, дурсгалууд хадгалагдаж байдаг.

Тэгвэл ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 16-18-ны өдөр зохион байгуулсан соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд О.Любимова нар албан ёсны уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Ч.Номин сайд хоёр орны соёлын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаад, Оросын нэрт археологич П.К.Козлов 1920-иод оны дундуур Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр шинжлэн судлаад, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Харин ОХУ-аас манай олдворуудыг өгөх эсэх нь сонирхол татаж байгаа юм. ОХУ-ын Соёлын сайд О.Любимова ажлын хэсэг байгуулах Монголын талын хүсэлтийг тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яаманд танилцуулан холбогдох чиглэл, дэмжлэг авч судлан үзэхээр тогтсон байна. Энэ нь "дээрээс" ирэх тушаалыг хүлээж буй хэрэг юм. Их гүрний дээрэнгүй үзлээ дахин нэг гаргах, эсвэл гэрээ ёсоор олдворуудыг буцаан өгөх эсэхийг цаг хугацаа харуулах үлдлээ. Ямартай ч үзвэрүүдээ эх орондоо буцаан авах хүсэлтэй байгаагаа анх удаа илэрхийлсэн нь сайн зүйл болов.

Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа
Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.