Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
1 минут 44 секунд

Украины тал Оросын агаарын цохилтын хариуд Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтлов

Украины тал Оросын агаарын цохилтын хариуд Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтлов

Бямба гарагийн өглөө Украины нийслэл Киев хот дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилтод өртсөн билээ. Оросын зэвсэгт хүчин энэ өдөр 75 ширхэг Иранд үйлдвэрлэсэн Шахед нисгэгчгүй онгоцоор довтолсны дөрвөөс бусдыг нь устгаж чадсанаа Украины тал мэдээлсэн.

Тэгвэл Ням гарагийн шөнө Украины талаас ОХУ-ын нийслэл Москва болон бусад нутаг дэвсгэрт 35 ширхэг дроноор хариу довтолжээ. ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагийн шөнөөс өглөөг хүртэл Москва болон бусад дөрвөн бүс нутагт 24 дроныг устгаснаа мэдээлсэн байна.

Москва хотын захирагч Сергей Собянин хэд хэдэн дрон тус хотын чиглэлд довтолсон тухай Телеграм хуудсаараа мэдээлжээ. Энэ үеэр Москва хотын гурван нисэх буудал түр хугацаагаар хаагдсан байна. Москвагаас өмнө зүгт оршдог Тула мужид дроны цохилтод орон сууцны барилга өртөх үеэр нэг хүн хөнгөн шархадсаныг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Калуга, Брянск, Смоленск, Тверь мужуудад мөн дроны халдлага гарсан байна.

Ням гарагийн халдлага нь сүүлийн хоёр сарын хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан хамгийн том агаарын ажиллагаанд тооцогдож байгаа юм. Үүнд Крымийн хойгийг чиглэсэн довтолгоонуудыг оруулаагүй. Дроноос гадна Украины С-200 газар-агаар ангиллын системээс харвасан хоёр пуужинг Азовын тэнгисийн дээр устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

БНХАУ: Дэгдээд буй амьсгалын замын өвчин шинэ вирус биш
БНХАУ: Дэгдээд буй амьсгалын замын өвчин шинэ вирус биш
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.