Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн авто замын ажилтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж байгаа бөгөөд далан дагуу цэвэр усны гол магистрал шугам байдаг аж. Цэвэр усны магистрал шугамын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэл хийн, асфальтан хучилттай зам тавихаар 2022 оны арванхоёрдугаар сард төсвийн магадалгааг хийжээ. Тус төсөвт газар чөлөөлөлтийн зардал ороогүй бөгөөд дүүргийн удирдлагууд газар чөлөөлөлтийн зардал, бүтээн байгуулалтын төсвийг бүрэн шийдэж өгөхийг Хотын даргаас хүслээ.

Тухайн орчмын өрхүүд далан дагаж, ойролцоох сургууль, цэцэрлэг рүү алхдаг бөгөөд зундаа Нарантуул худалдааны төв рүү чиглэсэн автомашинуудаас тоосжилт ихээр үүсдэг байна. Тиймээс авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Харин даланг хамгаалж, хайс, хашлага хийх юм.

Баянзүрх дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн орчмын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэж дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.

Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүлэв
Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүлэв
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.