Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Ш.Адьшаа: Монголын төр хэдхэн арилжааны банкны барьцаанд орчихсон, тэд нар нь ард түмнээс мөнгө хүүлж байна

Ш.Адьшаа: Монголын төр хэдхэн арилжааны банкны барьцаанд орчихсон, тэд нар нь ард түмнээс мөнгө хүүлж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Гадны банк оруулж ирэх талаар олон жил ярьсан. Оруулж ирье гэхээр Монгол Улсын банк санхүүгийн байгууллагыг хувьдаа эзэмшдэг, улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд Монголын төр орсон байдаг. Тэр хүмүүс гадны банк оруулж ирэх нь Үндэсний аюулгүй байдалд хор учруулна гэсэн ганц хариулттай. Үүнийг нь төрийн эрх барих дээд байгууллага ярьдаггүй. Үүнээс болоод банкны хүү буурдаггүй.

Вальютын эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг банк санхүүгийн байгууллагаар дамжиж оруулах асуудлыг арилжааны банкуудын лоббигоор оруулж ирдэггүй гэж ойлгож байна. Монголын төр өнөөдөр хэдхэн арилжааны банкны барьцаанд орчихсон, тэд нар нь ард түмнээс мөнгө хүүлж л байдаг. Олон арван сая тонн алт, зэс зарлаа л гэдэг. Тэр мөнгө нь орж ирдэггүй. Цаасан дээр л мэдээлэл гаргаж байна" гэв.

Путин эхлүүлсэн дайнаа зогсоох хүсэлтэй байгааг Их 20-ын удирдагчдад илэрхийлэв
Путин эхлүүлсэн дайнаа зогсоох хүсэлтэй байгааг Их 20-ын удирдагчдад илэрхийлэв
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.