Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

ГССҮТ: Сүүлийн дөрөв хоногт халтирч унаад бэртсэн 282 хүн хандсан

ГССҮТ: Сүүлийн дөрөв хоногт халтирч унаад бэртсэн 282 хүн хандсан

Сүүлийн дөрөв хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Тодруулбал, тус төвийн салбар эмнэлэгт 31, төв эмнэлэгт 251 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

  • Арваннэгдүгээр сарын 17-нд 71
  • Арваннэгдүгээр сарын 18-нд 58
  • Арваннэгдүгээр сарын 19-нд 83
  • Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна.

Эдгээр өдрүүдэд мөн осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 3-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.

Энэ оны эхний арван сард ипотекийн 552 тэрбум төгрөгийн зээл олгожээ
Энэ оны эхний арван сард ипотекийн 552 тэрбум төгрөгийн зээл олгожээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.