Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр өнөөдөр Лондонд нээлтээ хийнэ. Вест Эндийн "Колесиум" театрт нээлтээ хийх бөгөөд уг жүжиг арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал тус театрт тавигдах юм.
“Тамгагүй төр” жүжгийг “The Mongol khaan” нэртэйгээр хүргэх бөгөөд англи хэлээр тоглохоор бэлтгэж буй аж.