Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд шаардлагатай ₮140 тэрбумыг шийдвэрлэсэн

Д.Тогтохсүрэн: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд шаардлагатай ₮140 тэрбумыг шийдвэрлэсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой. Гэвч хуралдаан хийгээгүй, харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн яам, УИХ дахь Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өгөхөөр болжээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Төсвийн орлогыг нийт 590 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ орлогоор төсвийн тэнцлийг сайжруулсан. Мөн төсвийн зарлагыг 300 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Өөр нэг онцлох зүйл нь хөрөнгө оруулалтын хэмжээг бага зэрэг нэмсэн.

Нийгмийн хамгааллын чиглэлд тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлнэ гэж тооцсон. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүс инфляцад хамгийн их өртөж байгаа. Тиймээс тэтгэврийг жигд буюу тоогоор, 100 мянган төгрөгөөр нэмэх нь зөв гэж үзэж, үүнд шаардлагатай 140 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн" гэв.

Монгол улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар энэ сарын 10-ны өдөр эцэслэн баталсан. Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25 их наяд төгрөг, зарлагын хэмжээ 27 их наяд төгрөг болж байна. Ирэх онд Монгол Улсын эдийн засаг 7 хувь өсч, нүүрсний экспорт 60 сая тоннд хүрч, инфляци 8.5 хувиар буурч, ДНБ 74 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ.

Улаанбаатарт шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ
Улаанбаатарт шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.