МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тухайлбал тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.
Тэрбээр "Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Өнөөдөр Ерөнхий сайд 10 хувийг бага байна гэж үзсэн учир МАН-ын бүлэг хуралдаад тэтгэврийг 10 хувиар бус 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа" гэв.