АНУ-ын Охайо ангиллын стратегийн цөмийн шумбагч онгоц Ойрхи Дорнодод очсон тухай Зэвсэгт хүчний төв командлал (CENTCOM) олон нийтийн X сүлжээнд мэдэгдэв.
"Охайо ангиллын шумбагч онгоц АНУ-ын Төв командлалын хариуцсан бүсэд ирлээ" гэж CENTCOM -ын мэдэгдэлд дурджээ.
Ойрхи Дорнод руу нэмж 300 цэрэг илгээнэ гэж Пентагон урьд нь мэдээлж байв. Түүнчлэн тус бүс нутагт нисэх онгоц тээгч “Дуайт Эйзенхауэр” хөлөг онгоц тэргүүлсэн цохилтын бүлэг хүрэлцэн иржээ. Уг бүлэгт цувааг тэргүүлэгч нисэх онгоц тээгч хөлөг онгоц, пуужинт хөлөг онгоц, эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц, нисэх хүчний есөн эскадриль багтсан байна.