Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сөүлд оргил цагаар суудалгүй метро явуулдаг болно

Сөүлд оргил цагаар суудалгүй метро явуулдаг болно

БНСУ-ын “Сөүл метро” компани ирэх жилээс эхлэн ачаалалтай, оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно хэмээн мэдэгджээ.

Тодруулбал 2024 оны нэгдүгээр сараас эхлэн өглөө, оройн оргил цагаар тодорхой шугамуудад зорчиж буй метронууд дахь вагоны суудлуудыг буулгаж, зорчигчдод илүү зай талбай гаргаж өгөх аж.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар БНСУ-д метрогоор зорчих зорчигчдын тоо хамгийн ачаалалтай цагаар зорилтот багтаамжаас 60-90 хувь орчим хэтэрсэн байна.

Харин суудлуудыг буулгаж, зай талбайг чөлөөлснөөр үүнийг 30-40 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа гэв. Уг шийдвэр үр дүнтэй байвал цаашид илүү олон шугамд суудалгүй метронуудыг явуулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: The Korea Times

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ
 
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Зарим голуудад мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.